Français - English - Español - Deutsch - Русский - Монгол - 中文 - العربية



Монголын урлагийн чиглэл

Хосломол урлаг - Монголын орчин үеийн уран, бүтээлчид Тангка,урлагийн төрлөөс үүдэлтэй хосломол-урлагийн техникийг шинээр гаргажээ.
Тухайлбал, тосон болон акрилийн давирхай ашиглаж зурах зургийг метал материал дээр зурж, янз бүрийн элемэнтүүдийн хоршлыг чимэглэл, зээгт наамлын техник дээр нэмэн баяжуулж байна.
Энэ нь Поп-урлагт уламжлалт болон орчин үеийн хэв шинжийг хослуулж байгаатай зэрэгцэн Монголын орчин үеийн уран бүтээлчид Азийн урлагт шинэ цус сэлбэж байгаа явдал юм.
Хүрээлэн буй орчны урлаг - Урлагийн энэ чиглэл нь байгал орчныг хамгаалах чиг хандлагатай холбоотой – Монгол улсад байгал орчны асуудал чухал учраас энэ нь Монголын уран бүтээлчдийн дунд эрчимжиж буй чиглэл юм.
Амьтны загварт урлаг - Монголын зэрлэг амьтны ертөнц, адуу морьдын дүр нь Монголын зураачдад уран бүтээлийн асар өндөр сэдэл өгдөг.
Чимэглэл зураг - Чимэглэл зураг нь Ази болон Дорнын урлагт уламжлалт зургийг төрөлд тооцогддог.
Нийгмийн сэдэвт урлаг - Уран бүтээлчид өөрийн уран бүтээлээрээ нийгэмд хандсан мессеж хүргэх замаар бүтээл туурвидаг.
Алтан Хаан Галлерейн санаачлагаар Монголын УРЛАГ нэрээр Монголын анхны уран бүтээлчдийн урланг бий болгожээ: энэхүү залуу уран бүтээлчдийн урлан нь Баянзүрх дүүрэгт Да Хүрээ 38 –д байрладаг.

дөлгөөн - Нэр : Тэнцвэр – Зотон даавуун дээр акрил будгаар зурсан. Хэмжээ 100x100